Батноров сумын эрүүл мэндийн төв түргэн тусламжийн авто машинтай боллоо

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 20:57:44

Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төвд 70 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн авто машиныг өгөв.

Эрүүл мэнд, спортын яамнаас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийн есөн суманд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.

2015 оны төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын сайдын багцаас Улсын төсвөөс Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллагад,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд цас зудны байдал хүнд байгаа алслагдсан аймгуудын сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн Асгат, Ховд аймгийн Ховд, Мөст сумд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Хэнтий аймгийн Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдад тус тус түргэн тусламжийн авто машиныг олгожээ.

О.Буянхишиг
 

 

Холбоотой мэдээ