Газраа ашиглаагүй иргэдийн захирамжийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:01:50

2009-2013 оны хооронд газар эзэмшихээр захирамж гаргуулсан ч гэрээ байгуулалгүй, хоёр жилийн хугацаанд барилга байшин, хашаа барих зэргээр ашиглаагүй иргэдийн эрхийг цуцлах ажил Зуунмодод эхэллээ.

Сумын газрын даамал Т.Ууганбаярын хэлснээр энэ ажлыг зохион байгуулснаар газаргүй иргэд газартай болох боломж бүрдэх аж. Тус сум 16 мянга гаруй хүн амтайгаас одоогийн байдлаар 3544 иргэн өмчлөх, 1000 гаруй иргэн эзэмшлийн газартай байна. Үүний цаана  нийт хүн амын 80-аад хувь буюу 10 мянга орчим нь газаргүй байгаа юм. Иймд дээрх хугацаанд газар эзэмших захирамжаа гаргуулсан ч ямар нэг байдлаар ашиглаагүй 100 гаруй иргэн 2 сарын 15-ны дотор холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, сумын даамалтай уулзаж, цаашид ашиглах эсэхээ тодорхой болгохыг хүслээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ