Аймгийн Засаг дарга ахмадын чөлөөт холбооны тэргүүлэгчдэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:06:07

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар аймгийн Ахмадын чөлөөт холбооны тэргүүлэгч, удирдах зөвлөлийн гишүүдийг өрөөндөө хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтаар тэргүүлэгчид ахмад настны нийгмийн хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийн, харилцан ярилцлага өрнүүллээ.
Мөн энэ үеэр ахмадын байгууллагын үйл ажиллагааг амжилттай удирдан авч яваа Хэнтий аймгийн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Ч.Уртнасан, Хэрлэн сумын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Х.Энхтуяа нарыг “Хан Хэнтийн алдартан” тэмдэгээр шагналаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас ахмад настнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Ахмадын чөлөөт холбооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Ахмадад ээлтэй сум, тосгон”-ыг шалгаруулах үйл ажиллагаа , төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол ахмадын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг болсон зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд нийт тэтгэвэрийн насны 6027 ахмад байдаг бөгөөд уламжлалт сар шинийн баярын босгон дээр аймгийн 90-ээс дээш насны 89 ахмад настанд аймгийн Засаг даргын гарын бэлэг, 100-аас дээш насны 5 ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүргүүлэн, хүндэтгэл үзүүлж байна.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ