Увсаас Улсын сайн малчин тав төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:16:06

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Сайн Малчин Увс аймгаас тав төрлөө. Урд өмнөх жилүүдэд 2-3 Улсын Сайн малчин төрдөг байсан бол энэ жил Увс аймгийн мал сүрэг харьцангуй өсөлт сайтай байсан тул ийнхүү шагналын тоог нэмжээ.

 Энэ онд Увсчууд мал сүргээ таван төрөлд нь өсгөж 2.7 саяд хүргэсэн бөгөөд энэ нь 1931 оноос хойш малын тоо толгой хамгийн их өссөн жил болж байна. Монгол Улсын Сайн Малчнаар Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох, Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор, Зүүнговь сумын Суварга багийн малчин Лувсангийн Дансран, мөн сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав, Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш нар шалгарчээ. Үүнээс гадна Улсын тэргүүний тариаланч хамт олноор Увс аймгийн Тариалан сумын “Алдар тулга” компани шалгарсан бол Улсын тэргүүний тариаланчаар Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг тодорсон байна.

Улсын сайчуулын шагналыг Сар шинийн баяраар аймаг, сумын удирдлагууд малчны хотонд очиж гардуулах юм байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ