Сири рүү цэрэг илгээх Саудын Арабын саналыг "хэлбэр" төдий гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-06 12:36:59

ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх хүсэлтэй байна гэсэн сэтгэгдлийг Саудын Араб дэлхий дахинд төрүүлэхийн тулд Сирид цэрэг илгээх санал тавьсан гэж Вашингтон хотод төвтэй Персийн булангийн орнуудын асуудал хариуцсан хүрээлэнгийн захирал Али аль-Ахмед мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх хуурай замын цэргүүдийг Сири рүү илгээхэд бэлэн байна гэж Саудын Арабын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдсэн билээ.

АНУ болон түүний холбоотнуудыг тайвшруулахын тулд Саудын Араб ийм мэдэгдэл хийсэн бөгөөд Сири рүү цэргээ илгээх зорилгогүй гэж тэрбээр нэмж хэлэв.

Мөн Сири дэх цэргийн ажиллагаанд Саудын Араб оролцохгүй байх бас нэгэн шалтгаан бол тус улс Иран болон ОХУ-тай зөрчилдөхөөс зайлсхийж байгаа гэж тэрбээр мэдэгдэв.

Сири цэрэг илгээх Саудын Арабын саналыг АНУ хэлэлцэж байгаа гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ