“Монгол тарвас”-ынхан улсын тэргүүний тариаланч хамт олон болов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-08 15:44:34

Говийн хүнд нөхцөлд газар тариалан эрхлэх амаргүй ажлыг нуруундаа үүрч аймаг сумынхаа нэрийг улсад гаргасан тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олонд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг болон албаны хүмүүс шагналыг нь гардууллаа.

Тэргүүний тариаланч хамт олноор Дорноговь аймгийн Мандах сумын “Монгол тарвас”ХХК-ийн хамт олон шалгарч Монгол Улсын Засгийн газрын шагналыг гардав.

“Монгол тарвас” ХХК газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэлийн чиглэлээр 1996 онд анх байгуулагдсанаас хойш тасралтгүй 20 жил ажиллаж говь нутгийн ард иргэдийг эрүүл, органик хүнсний ногоогоор хангах үйлсэд хүчин зүтгэж ирсэн байна.

Тус компани Мандах болон Сайншанд сумын нутагт нийт 300 гаруй га талбайд хүнсний ногоо тариалахаас гадна цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламж бий болгох үйлсэд хөдөлмөр бүтээлээ зориулж яваа хамт олон юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ