10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-15 09:08:23

Сангийн яам энэ сарын 17-нд Хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаас арилжаалах болжээ.

28 долоо хоногийн хугацаатай уг үнэт цаасыг нэгж бүрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулах юм. Үнэт цаас 14.215 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр энэ оны 8 дугаар сарын 31-нд төлөгдөх аж.

Мөн Сангийн яамнаас уг үнэт цаасыг хямдралтай нөхцлөөр буюу 92 мянга 908 төгрөгөөр борлуулах боломжтой хэмээн мэдээллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ