Мандах сум төвийн эрчим хүчинд холбогдож магадгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-15 22:00:45

Дорноговь аймгийн Мандах сум энэ жил төвийн эрчим хүчинд холбогдож магадгүй.Учир нь Оюутолгойгоос  “МАК” ХХК-ийн эзэмшилд буй  тус сумын Цагаан суваргын зэсийн орд хүртэл тавьж буй 160 орчим км агаарын эрчим хүчний шугамын  ажлыг энэ ондоо багтааж дуусгахаар төлөвлөсөн тухай албаны эх сурвалж өгүүллээ.

Хэрэв энэ шугамыг ондоо багтааж ашиглалтад оруулж чадвал Цагаан суваргаас Мандах сумын төв хүртэл тавьж буй 60 гаруй км агаарын  шугамыг мөн л ашиглалтад хүлээн авч тус сум төвийн эрчим хүчинд  холбогдох боломжтой болох юм.

Өнгөрсөн жилийн намар Мандах сумыг төвийн эрчим  хүчтэй холбох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах зорилгоор ЭХЯ  тендер сонгон шалгаруулалт зарлахад “Мон энержи” ХХК шалгарч Азийн хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлээр Цагаан суваргын ордоос тус сум руу  чиглэсэн 49 км агаарын шугамыг тавьсан  юм. Харин  үлдсэн ажлыг энэ онд гүйцээж хийхээр төлөвлөсөн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ