"ХАН-УУЛ РОБО" тэмцээнд 41 дүгээр сургууль тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-02-17 10:44:24

Хан-Уул дүүргийн ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн Засаг даргын нэрэмжит "ХАН-УУЛ РОБО" тэмцээнийг зохион байгууллаа.

Тус дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд тус дүүргийн ЕБС-ийн 10 сургуульд "Робот кабинет" байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй.

Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 18 баг, 100 орчим  сурагч оролцож хамгийн өндөр оноо авсан 3 багийг шалгаруулсан юм.

Нэгдүгээр байранд 41 дүгээр сургуулийн “Online 11” баг  410 оноогоор, хоёрдугаар байранд 26 дугаар сургуулийн “Ирээдүйн инженер” баг 400 оноогоор, гуравдугаар байранд 41 дүгээр сургуулийн “Robocop” баг 370 оноогоор тус тус шалгарч мөнгөн шагнал хүртэж, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг лего роботын талбайг дүүргийн удирдлагууд гардуулж өгөв.

2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж буйгаараа онцлогтой.

Өнөөдрийн байдлаар тус дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ