Төвийн бүсийн залуу сувилагч нар туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:13:30

 

Хөвсгөл аймагт эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд залуу сувилагчдын оролцоог нэмэгдүүлэн, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэн сувилахуйн философийн онол, улсын сувилахуйн чиг хандлагыг танилцуулан, харилцан туршлага  зөвлөлдөх, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд чиглэгдсэн төвийн бүсийн залуу сувилагчдын уулзалт сургалт боллоо.

Энэ үеэр "Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд залуучуудын оролцоо, төгсөлтийн дараах сургалтад залуу сувилагчдын хамрагдсан байдал” F.Найтенгиль, Жеан Васон, Вержина Хендерсон, Дороти Ореми, Ида Жеан Ордандо нарын сувилахуйн онолыг танилцуулан хэлэлцүүлэг хийж, “Оновчтой сувилгаа” дадлага сургалтыг Хатгал сум дундын эмнэлэгт зохион байгуулжээ. Сувилагч нар Хатгал тосгоны эмнэлгийн үйл ажиллагаа, Алаг-Эрдэнэ Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103, дотрын тасгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд