Футзалын шилдгүүд аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-18 12:14:00

Футзалын идэрчүүдийн УАШТ-ий шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг багууд хэсгийн тоглолтоо хуваарийн дагуу лхагва гарагт нийт есөн тоглолт футзалын ордонд болов.

Тус тэмцээний 15 хүртэлх насанд өрсөлдөж байгаа “Хараацай” клуб хэсгийн хоёр дахь тоглолтоо “Солонго-Халиун Од” багтай хийж үндсэн цагт 4:1 харьцаатай ялснаар 4 оноотой хэсгээ тэргүүлж байна. Сэлэнгэ аймгийн баг өчигдрийн тоглолтонд “Говь-Алтай” аймгийн багийг 6:4 харьцаатай хожсоноор “Хараацай” багийн хамтаар ижил 4 оноотой хэсгээ тэргүүлж байгаа юм. 

Харин 15 хүртэлх насны “D” хэсэгт багтсан “Зөгийнүүд” хэсгийн сүүлийн тоглолтоо “Дэрэн” клубийн эсрэг хийж хожигдсоноор тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Энэ хэсэгт гурван баг өрсөлдсөн бөгөөд тэд оноо авч чадалгүй тэмцээнээ өндөрлөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ