Ромын Пап Фрэнцис Дональд Трампын шашинд эргэлзэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-19 09:48:38

МЕХИКО. /ВВС/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп Мексиктэй залгаа хилээрээ хана барина гэж мэдэгдсэн билээ. Ингэж мэдэгдсэн Трампыг христийн шашинтай гэдэгт Ромын Пап Фрэнцис эргэлзсэн байна.

Гүүр барихын оронд хана барих бодолтой байгаа хүн бол христийн шашинтан биш гэж Пап Фрэнцис мэдэгджээ.

Бичиг баримтгүй 11 сая орчим цагаачийг албадан гаргах санааг Трамп дэмжиж байна.

Трамп өөрийгөө “бахархалтай христийн шашинтан” гэсэн бөгөөд тэрбээр, Пап Фрэнцисийн мэдэгдэлд мексикчүүдийг буруутгаж, тэднийг “ичгүүргүй” гэжээ. Мексик “хүчирхийлэгчид” болон гэмт хэрэгтнүүдээ АНУ руу явуулдаг гэж Трамп үзэж байна.

Пап Фрэнцис Мексикт хийсэн зургаан өдрийн айлчлалынхаа төгсгөлд мэдэгдэл хийж, “Хаана ч байсан бай, гүүр барихын оронд хана барина гэж бодож байгаа хүн бол христийн шашинтан биш бөгөөд энэ нь сайны дохио биш юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ