Баруун бүсийн арга зүйн төвийн багш нарыг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:17:02

Завхан аймаг дахь Политехник коллежийн байранд байрлах Баруун бүсийн арга зүйн төвийг чадавхжуулах чиглэлээр Европийн холбооны төсөл хэрэгжихээр боллоо.

Энэ төслийн зорилго нь бүсийн арга зүйн төвийн арга зүйч нар болон менежерийг гадаадад туршлага судлуулах, бүс нутгийн иргэдэд олон улсын техникийн боловсролын чиглэлээр суралцаж оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах нөхцлийг бүрдүүлэх юм.

Дашрамд дуулгахад энэ төв нь байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд бүсийн мэргэжлийн багш нар болон арга зүйч нарыг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн сургалтыг зохион байгуулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ