Өвөлжилт хүндэрсэн малчдыг хүмүүнлэгийн тусламжид хамруулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-22 11:22:41

Өвөлжилт хүндэрч цагаан зудтай болон цагаан зудархуу байгаа Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн суманд өвөлжиж, хаваржиж буй малчин өрхүүдийг хүмүүнлэгийн тусламжид хамруулах саналыг аймгийн Онцгой байдлын газар, ХААГ гаргалаа.

Мөн  цагаан болон цагаанаар зудархуу ангилалд багтаж буй сумдад Улсын нөөцийн салбарт 2015 онд бэлтгэж хадгалсан өвсийг хямдралтайгаар борлуулах зөвшөөрөл олгох саналыг  дээд газарт уламжилсан аж.

Онцгой байдлын газрын хэмжээнд “Малчдад туслах аян” зохион байгуулж лаа 46 ширхэг, чүдэнз 55 толгой, хөвөнтэй бээлий 120 ширхэг, хурганы уут 30 ширхэг, хурганы нэмнээ 30 ширхэг, нийт 300,0 гаруй мянган төгрөгийн тусламжийг Өргөн сумын малчдад хүлээлгэн өгсөн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ