Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-22 13:39:01

АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.

АСЕМ-ийн уулзалтын хүрээнд дөрөвдүгээр сарын 21-22-нд Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт болох юм. Тус уулзалтыг хариуцсан Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан бөгөөд даргаар нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МХЕГ, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс багтаж байгаа юм. 
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын явцтай танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдөв.

АСЕМ-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гадна тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдах юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ