Төрийн үйлчилгээг хөнгөлөхөд “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-22 22:36:42

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, тус аймгийн Иргэний нийгмийн Нэгдсэн зөвлөлийн тэргүүн н.Амарсанаа нар 2016 онд хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

“Бидний байгуулсан энэхүү гэрээ нь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг ажлыг идэвхжүүлэн чадавхжуулж хамтын дэмжлэгээр удирдлагыг хөгжүүлж нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ. Мөн төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтийг сайжруулж Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай хүртээмжтэй, тэгш байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцох оролцоог хангахад чиглэгдэж байна” гэж аймгийн Засаг дарга А.Энболд мөн үеэр хэлсэн үгэндээ онцлов.

Аймгийн Засаг дарга шинэ оны босгон дээр тус Иргэний Нийгмийн Нэгдсэн зөвлөлийг ажиллах нөхцлөөр хангахын тулд аймгийн ЗДТГ-т ажлын байр гаргаж өгсөн юм.

                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ