"Дүнжингарав - 2016" уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 12:10:17

Төв аймгийн Засаг дарга 20 тоот захирамжаа эргэн харж, энэ сарын 28-нд  Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах  "Дүнжингарав-2016" төвийн бүсийн уралдааныг зөвшөөрөв.

Монголын морин спорт уяачдын холбооноос тавьсан хүсэлтийг орон нутгийн удирдлага хүлээж аваад, Засаг дарга Д.Баярбат 2 сарын 23-ны өдөр 81 тоот захирамж гаргалаа. Үүнд: Болзошгүй эрсдлээс сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг шат шатны байгууллагад даалгасан байна. Ялангуяа хүн, мал ихээр цугларсан үед  цэцэг өвчний дэгдэлт тархаж болзошгүй тул шаардлагатай арга хэмжээ авахыг Хүнс хөдөө аж ахуйн газар үүрэгдэв.

Тус аймаг 2016 оны 5 сарын 1 хүртэл уралдаан зохиохыг хориглосон бөгөөд дээрх шийдвэр бусад тохиолдолд хүчингүй юм байна. Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэдээлж буйгаар 2013-2015 онд болсон 235 удаагийн уралдаанд 405 хүүхэд унаж, 55 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр бэртэл авчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ