Ахмад дайчид цөөрсөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:14:59

Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг Дорнодчууд өнөөдөр тэмдэглэж байна.

Баярын арга хэмжээ өглөөний 10 цагаас Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэснээр эхэллээ. Өдрийн 14 цагт аймгйин Хөгжимт драмын театрт баярын хурал хийж ахмад дайчдад одон медаль гардуулах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Дорнод аймагт чөлөөлөх дайнд хувь нэмрээ оруулж арын алба болон, агт морь хүргэх ажилд хүчин зүтгэж явсан хоёр, гуравхан ахмад дайчин байгаа билээ. Харин орой нь Чойбалсан хотын цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн хамтарсан “Туяат тоо” арга хэмжээ болох юм.

Б.Туяа


 Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд