Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 17-ноос эхэллээ.
Сонгуульд Хатгал тосгоны оршин суугчдын хурлаас Б.Ганбаатар, Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Баттүшиг, бие дааж дэмжигчдийн зуун хувийн гарын үсэг цуглуулсан Ч.Ням-Очир нар нэр дэвшиж буй.
Хатгал тосгоны Захирагчийн сонгууль дөрвөн жил тутам болдог бөгөөд энэ жил долоо дахь удаагийн сонгууль 10 дугаар сарын 5-нд болно. Нэр дэвшигчдэд хандан сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулахыг Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулав.
Б.Гантуяа