ОХУ-ын "Ил-20" нисэх онгоц сураггүй болсон асуудалд Франц хамааралгүй гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-18 17:05:02
twitter.com/Nyamkanmk

ПАРИС. /ТАСС/. ОХУ-ын “Ил-20” нисэх онгоц Сирийн эргийн ойролцоо нисч явахдаа хяналтын самбараас сураггүй болсон асуудалд Францын Зэвсэгт хүчнийхэн ямар ч хамааралгүй бөгөөд тухайн үед Израилийн Зэвсэгт хүчнийхэн Сирийн газар нутагт агаараас цохилт өгч байсан гэж Францын Зэвсэгт хүчний яамны төлөөлөгч мэдэгдсэнийг  “France Soir” сонин мэдээлжээ.


ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Хмеймим” агаарын цэргийн бааз руу буцахаар Газар дундын тэнгис дээгүүр, Сирийн эргээс 35 км зайд нисч явсан Оросын “Ил-20” нисэх онгоцны багийн гишүүдтэй есдүгээр сарын 17-нд Москвагийн цагаар оройны 11 цагийн үед холбоо тасарсан байна.


Мөн уг нисэх онгоц хяналтын салбараас сураггүй алга болох үед Израилийн дөрвөн “F-16” нисэх онгоц Сирийн Латакиа муж дахь байгууламжид агаарын цохилт өгч байсан гэж мэдэгдэлд дурджээ.


Үүнээс гадна Францын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Латакиа муж руу пуужин харвасан нь ОХУ-ын агаарын хөдөлгөөний хяналтын системд бүртгэгдсэн байна.


                                                                                                                         Д.Нямтулга

Холбоотой мэдээ