Өвөрхангайд томуугийн дэгдэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:51:20

Өвөрхангай аймгийн БОЭТ-д өнөөдрийн байдлаар 297 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь ор ашиглалт 100 хувь гэсэн үг юм.

Үүнээс маш хүнд өвчтэй хүн 12, хүнд өвчтэй хүн 21, хүндэвтэр 78 байгаа бол хүүхдийн клиникт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 хүүхэд маш хүнд байдалтай байна. Хүүхдүүдийн ихэнх нь томуу, томуу төст өвчнөөр эмчлүүлж байгаа аж. Эхний 2 сард Хүүхдийн амбулаториор 923 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний хүндрэлээр 477 хүүхэд үзүүлжээ.

Тиймээс аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, иргэдэд заавар зөвлөгөөг сайтар хүргэхийн тулд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага бүрийг үнэ төлбөргүй сургалт, сурталчилгаа явуулах, Өрхийн эмнэлгүүдийн цагийн хуваарийг уртасгаж ажиллуулах, тэтгэвэртээ гарсан туршлагатай эмч нарыг хүүхдийн тасагт нэг сарын хугацаатай цалинжуулж ажиллуулах, хувийн хэвшлийн эмнэлэгтэй тохиролцон хүүхдийн ор гаргах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ