Даатгал нөхөн төлөх худал мэдээллийг залруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-26 12:58:48

УИХ-аас баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болсон. Гэтэл үүнийг буруу ташаа ойлгосноос зарим мэдээллийн сайтад Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг ирэх гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөн төлж болно гэж мэдээлснийг НДЕГ-аас залруулж байна.

Дээрх худал мэдээллээс болоод иргэд нийгмийн даатгалын байгууллагад олноороо хандах болжээ. Тиймээс  "http://www.breakingnews.mn/c/r/23789-д гарсан мэдээлэл худлаа" гэдгийг НДЕГ-ын хэвлэлийн албанаас албан ёсоор анхаарууллаа. Анхааруулгад "УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ний өдрөөр дууссан тул хуулийн хэрэгжих хугацааг сунгасан гэх ташаа мэдээлэл тарааж иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг хүсье" гэжээ.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ