Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-27 13:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлаар томуу, томуу төст өвчний дэлхий дахины байдал болон манай улсын томуугийн харуулдан тандалтын мэдээллийг танилцуулав. Мөн томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийг бэлтгэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангах, орны ачааллыг зохицуулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, мэргэжил, арга зүйгээр хангаж байгаа аж.

Одоогоор нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд 869 орон дээр нэмэлтээр 429 ор бэлтгэж, нийт 1298 ор бэлэн байна.

Холбоотой мэдээ