“Авъяаслаг Монголчууд”-ын зүүн бүсийн шалгаруулалт Чойбалсан хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 16:40:58

“Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн Зүүн бүсийн шалгаруулалт ирэх 4-р сарын 6-10-нд Чойбалсан хотноо болно.

Өнгөрсөн оны хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлгээр тодорсон “Авъяаслаг Монголчууд” шоуны 2016 оны бүртгэл эхэлжээ. Тэмцээний анхан шатны шалгаруулалтыг орон нутаг бүрт зохиодог Олон улсын жишгийн дагуу Монгол ТВ-ийн уран бүтээлчид аймгуудаар явж авъяастан хайх ээлжит аялалдаа гарах гэж байгаа гэнэ. Оролцох хүсэлтэй авъяастнууд Монгол ТВ-д хандан бүртгүүлж болох нь юм.

Тус шоуны багийнхан өнгөрсөн жил манай аймгийн хэд хэдэн сумаар орж, шалгаруулалт явуулсан ч оролцогчид нь төдийлөн амжилт үзүүлээгүй. Тэгвэл энэ удаа бэлтгэлээ сайтар базаан оролцох боломж Дорнодынхонд байна.

 

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ