“Brent” маркийн нефтийн үнэ 85 ам.доллараас давав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-10-02 11:08:20

МОСКВА. /РИА Новости/. Нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 85 ам.доллараас давж, 2014 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойшхи хамгийн өндөр үнэд хүрлээ.

Их Британийн Лондоны биржийн даваа гарагийн арилжааны явцад арванхоёрдугаар сард борлуулах “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 2,8 хувиар өсч, 85,05 ам.доллар болсон байна.

Харин “WTI” маркийн нефтийн үнэ долдугаар сарын 3-наас хойш анх удаа 75 ам.доллараас давж, нэг торх нь 75,09 ам.доллар болжээ.
Нефтийн үнэ ийнхүү өссөн нь АНУ-ын зүгээс Иран улсад авсан хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

АНУ өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнээс гарсан бөгөөд тус улсад хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн юм.

Ираны эрчим хүчний салбарт тогтоосон хориг арванэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ