Мадуро үндэсний криптовалют гаргаснаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-10-02 12:50:29

КАРАКАС./ТАСС/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро олон улсын худалдаанд төлбөрийн хэрэгслээр ашиглах үндэсний криптовалют петрог гаргаж буйгаа даваа гарагт мэдэгджээ.

“Өнөөдрөөс бид Венесуэлийн үндэсний криптовалютын арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байна. Уг төлөвлөгөө нь энэ валютыг үндэсний болон олон улсын түвшинд байр сууриа бэхжүүлэх боломжийг олгоно” гэж Мадуро төрийн телевизээр мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Венесуэлийн иргэд бүгд цахим түрийвч нээлгэхийн тулд тусгай цахим хуудсанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирэх долоо хоногоос иргэн бүр петро эзэмших эрхтэй гэдгийг онцлон хэлжээ. “Арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн петро нь Венесуэлийн албан ёсны мөнгөн тэмдэгт болно” гэж Мадуро нэмж хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ