Зорчигч тээврийн үйлчилгээгээр 22 мянга орчим хүн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт есдүгээр сард 288 тээврийн хэрэгсэл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8783 тээврийн хэрэгсэл хамрагджээ.
Харин тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн улсын дугаар олгох үйлчилгээнд 98 тээврийн хэрэгсэл, өссөн дүнгээр 1319 тээврийн хэрэгсэл бүртгэлд хамрагдсан байна. Завхан дахь Авто тээврийн төв нь тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо, шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагааг явуулахаас гадна хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хариуцан ажилладаг.
Тэгвэл есдүгээр сард хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр 1982 зорчигч үйлчлүүлжээ. Харин оны эхнээс өссөн дүнгээр нийт 21931 зорчигч, тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр” ХХК, “Жавхлант хийморь” хоршоо, “Жигд эргэлт” ХХК, “Гранд автобус” ХХК-уудаар тус тус үйлчлүүлсэн тухай Завхан дахь Авто тээврийн төвөөс мэдээлэв.
Б.Мягмарсүрэн