Халх гол сумын хөгжилд 8 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-10-04 16:03:41

Дорнод /МОНЦАМЭ/. “Роснефть” компани Дорнод аймгийн Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Ирэх онд Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршид айчлах үеэрээ энэ талаар санал тавьж шийдвэрлэжээ. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Роснефть” компанийн төлөөлөл уулзалт хийж, санал бодлоо солилцсон байна.

1973-1976 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Халх гол сумыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл тавиад жилийн дараа бүрэн цутгамал барилга байгууламжтайгаар төвхнөх гэж буй тус сумын бүтээн байгуулалтын ажилд Сүхбаатар аймгийн барилгын цэргийн анги, Дорнод аймгийн МСҮТ-ийн оюутнууд зэрэг томоохон хүчийг төвлөрүүлэх юм. 

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ