Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст автомашин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-04 15:18:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх Дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшгийн үед албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор тус дүүргийн ЗДТГ-аас "Accent" маркийн автомашин хүлээлгэн өглөө.

Эл арга хэмжээнд НОБГ-ын дарга, хурандаа Х.Чүлтэмсүрэн, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нарын албаны хүмүүс оролцож, автомашиныг ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгст гардуулав.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ, “Ард иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө хүчин зүтгэдэг Онцгой байдлын албаны техник хангамжийг сайжруулах зорилгоор дүүргийн зүгээс энэхүү автомашиныг гардуулж байгаад таатай байна. Энэ онд Эрүүл мэндийн нэгдэлд 5, Цагдаагийн хэлтэст 2 автомашин өгсөн бол энэ удаад гамшиг осол, гал түймрийн эсрэг сөрөн зогсдог та бүхнийхээ ажилд нэмэр болох үүднээс нэг автомашин гардууллаа. Цаашид дүүргийн Онцгой комисс болон нийслэлийн ОБГ-тай хамтран материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Холбоотой мэдээ