Зохиолч Ж.Заяабаатарт туслах хандивын тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2016-02-29 13:07:31

МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатарын эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр урлаг спортынхон, зохиолч, сэтгүүлчид хандив өргөх аян өрнүүлж байна. 

Тэрбээр элэгний хорт хавдрын улмаас Хөх хотод өндөр өртөгтэй мэс засалд орох шаардлагатай болжээ.

Түүний эмчилгээнд зориулж маргааш "UB Palace"-ийн их танхимд "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" урлагийн хандивын тоглолт болох юм.

Дашрамд дурдахад, тэрбээр Чингис хаан хамтлагийн дуулсан “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” зэрэг олонд алдартай дууны шүлэг бичсэнээс гадна “Омог босоо хавт хасар” хэмээх роман бичиж хэвлүүлсэн нь мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ