АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох Шүүхийн шийдвэр гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын ор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдлын дагуу энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргав.
БСШУС-ын сайд
Ц.Цогзолмаа өнгөрөгч 7 дугаар сард тушаал гаргаж, Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон байдаг.
Тус сургуулийн багш нар төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй, хууль бусаар Ж.Цолмонг захирлаар томилсон хэмээн эсэргүүцэл өрнүүлээд
байсан юм.
Холбоотой мэдээ

“Урт цагаан” цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна
17 минут

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
21 цаг