Улаанбаатарт 2-4 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-10-07 10:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгйин өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.


 УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 градус дулаан байна.


 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ