"Фэйсбүүк" өнгөрсөн онд Их Британид 15.7 сая еврогийн татвар төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-08 16:48:17
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /BBC/. "Фэйсбүүк" компани өнгөрсөн онд Их Британид 15.7 сая еврогийн татвар төлжээ. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт юм.


2016 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын татварын бүтцэд томоохон хэмжээний шинэчлэл гарсантай холбоотойгоор мөн онд "Фэйсбүүк"-ийн татвар өсч, 5.1 сая еврод хүрсэн байна. Гэсэн хэдий ч тус компанийн орлого 2017 онд 62.7 сая еврод хүрч, ашиг нь 4 сая еврогоор нэмэгджээ.


Тус компанийн Их Британи дахь салбар нь компаниудад маркетинг, борлуулалт, инженерийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.


2017 онд "Фэйсбүүк" компани хязгаарлагдмал эрх бүхий энгийн 1.48 сая хувьцааг ажилтнууддаа хуваан өгснөөр, татварын өр төлбөрөө хасч чадсан байна. Компани өмнө нь 2016 онд мөн ийм төрлийн хувьцааг гаргаж байжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ