Орхончууд жилд дөрвөн удаа “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 20:58:13
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар улирал бүр “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсон. Иймд ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд уг өдрийг тэмдэглэнэ.

Цаашид жил бүрийн нэг, дөрөв, долоо, аравдугаар сарын нэгэнд дээрх өдрийг тэмдэглэж хүүхдүүдээ сонсохын зэрэгцээ хүүхдийн байгууллагуудын уулзалт, семинар болох  ажээ. “Хүүхдээс сонсох өдөр”-өөр эцэг эх, албан байгууллагууд хүүхдийнхээ хүсэл, мөрөөдлийг сонсож  тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нь туслах хэрэгтэй гэнэ. Учир нь хүүхдүүд өөрийгөө илэрхийлэхдээ муу, томчуудаас хараат байдаг тул тэдний эрхийг нь хүндэтгэж байхыг уг өдрөөр дамжуулж олон нийтэд уриалж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ