Өвс тэжээлийн хүрэлцээ муутай байгаа малчдад өвс хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 12:58:49

Өвс тэжээлийн хүрэлцээ муутай байгаа Сэлэнгэ аймгийн зарим сумдад Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газраас өвс тараан өглөө.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс өвс тэжээлийн хүрэлцээ муутай малчин өрхөд 250 тонн өвсийг олгох захирамжийг өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан байгаа. Энэхүү захирамжийн хүрээнд тус аймгийн Орхон, Жавхлант, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Сайхан, Орхонтуул, Мандал, Сүхбаатар, Алтанбулаг сумдын малчдад дээрх 250 тонн өвсийг Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газраас тараан өглөө.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

 

 

 

Холбоотой мэдээ