Монгол циркчид олон улсын наадмаас Алтан цом хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭИспани улсад өнгөрсөн сарын 25-29-нд болсон “International Circus Festival in Figueres” буюу Олон улсын циркчдийн фестивалиас Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр Алтан цом хүртжээ.
Ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг тус наадамд улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Т.Номуундарь ахлагчтай жүжигчдийн шидэх банзны үзүүлбэрийн дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм. Үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү үзүүлбэр энэ жилийн фестивалийн шилдэг үзүүлбэрээр шалгарч, Алтан цомын эзэд боллоо.
Түүнчлэн Монгол циркийн Ц.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэв. Тэд алдарт "Хунт нуур" балетын гол дүрийг уран нугаралтаар үзүүлсэн юм.
Тус наадамд 14 орны циркийн 80 жүжигчин шилдэг 22 үзүүлбэрийг толилуулан өрсөлджээ.
Ж.Болор