Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-19 08:04:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд албан ёсоор эхлэв.

Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд хүрэлцэн ирмэгц Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар угтан мэндчилж, АСЕМ-ын уулзалтад амжилт хүсэв.



Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлж, ХБНГУ-ын Канцлер Ангела Маркель, Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар нартай уулзлаа.


Холбоотой мэдээ