Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-23 10:44:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр  ахлуулсан Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ  аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцаж, шалган туслах аж.

Мөн аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх ажээ. Иймээс Сэлэнгэ аймгийн иргэд аймгийн ЗДТГ-т ирж тус ажлын хэсгийнхэнд ямар нэг санал, гомдол байвал гаргах боломжтой гэнэ.

Ажлын хэсэг аймгийн төв Сүхбаатар болон Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө суманд энэ сарын 20-ноос 25-ныг дуустал ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон удирдлагын баг бүрэлдэхүүнтэй уулзаж ажиллах чиглэлээ танилцуулсан юм.

  Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ