Улаанбурханы өвчлөл нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-02 10:46:18

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 6523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3 хувь нь нийслэлд бүртгэгджээ.

Өвчлөгсдийн 12 хувийг 0-8 сартай хүүхэд, 31 хувийг 10-19 нас, 31 хувийг 20-29 насны залуучууд тус тус эзэлж байгаа аж.

Өнгөрсөн сарын 18-ны өдрөөс Улаанбурхан өвчний голомтод Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлжээ. Энэ хүрээнд 70000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн голомтын дархлаажуулалтад хамарчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ