Гадаад мэргэжилтэн ажиллуулдаг байгууллагад даатгалын асуудлаар зөвлөгөө өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-24 16:21:34

Ховд/МОНЦАМЭ/. Гадаадаас ажиллах хүч,мэргэжилтэн ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагад Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс сургалт,зөвлөгөө өгч ажиллалаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ оны 10 дугаар сарын 08 -ны Сургалт, олон нийтийн, хамтын ажиллагааны газраас  өгсөн  чиглэлийг үндэслэж Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж буй Норвеги Улсад төвтэй "НЛМ" байгууллагад даатгуулагчдад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах асуудлаар  сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр   нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгч, гар утасны апликейшн суулгах, зарим нэг үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн байна.

Үүнд  10 гаруй  даатгуулагч оролцож тэтгэврийн даатгал, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэмжийн даатгалын чиглэлээр, ажилласан жил тэтгэврийн нөхөн даатгалын төлбөр баталгаажилтын хуудасны талаар, ажилгүйдлын даатгалын чиглэлээр  мэдээлэл зөвлөгөө өгч, 10 гаруй  хүнд гар утасны апликейшин суулгаж ашиглалтын зааварчилгаа өгчээ.

                                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ