Цахилгааны тоолуурт баталгаажуулалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумдын 1500 гаруй айл өрхийн тоолуурт ээлжит баталгаажуулалт хийлээ.
Мөн аймгийн төв Жаргалант сумын Буянт, Бугат, Алагтолгой, Хайрхан багийн Дэд станц 11,63,83,87,19 87-аас тэжээгдэж байгаа 500 гаруй айл өрх Наран багийн Толхын ойлын 1,2,3-р 12 айл, Болорын 27 айл, Буянтын боргио 1,2,3 байр, Хаш өргөөгийн 12 айлын сууцны 100 гаруй айл өрхийн тоолуурт баталгаажуулалт хийж байна. Улсын ээлжит баталгаажуулалтанд одоогоор нийт 2100 гаруй тоолуурыг хамруулж шаардлага хангахгүй 388 ширхэг тоолуур байсныг ашиглалтаас хасжээ. Ховд аймгийн Цахилгаан Түгэх Сүлжээ ХХК 191 ширхэг тоолуурыг өөрийн эргэлтийн тоолуураараа сольж тавьж өгсөн байна.
Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн хэрэглэгчид Цахилгаан эрчим хүчний тооцооны 14000 гаруй тоолуурыг ашиглаж байна. Эдгээр тоолуурыг зөв ашиглаж байгаа эсэхэд 4-8 жилд нэг удаа улсын ээлжит хяналт, шалгалт баталгаажуулалтыг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс графикийн дагуу хийж зөвшөөрөл олгодог юм.