В.Путин Саудын Арабын хаантай утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-26 09:31:37

МОСКВА. /ТАСС/. Саудын Арабын санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Саудын Арабын хаан Сальман Бен Абдель Азиз Аль Сауд нар өнгөрсөн пүрэв гарагт утсаар ярьжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.


Энэ үеэрээ Сальман Бен Абдель Азиз Аль Сауд Оросын төрийн тэргүүнийг Саудын Арабт айлчлахыг урьжээ. Түүнчлэн талууд эрчим хүчний салбар хийгээд хоёр талт, олон төлөвлөгөөт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхийн сацуу Сирийн асуудал, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойрны асуудлыг хөндсөн байна. 

Холбоотой мэдээ