Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад хоёр хүн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-28 19:44:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх шалгалтад хоёр хүн тэнцсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр сумын сургуулийн захирал, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгон, Орхон, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд нийт 7 иргэн бүртгүүлсэн байна. Энэхүү шалгалтын бүртгэлийн шалгуурыг хангасан иргэдийн шалгалтыг энэ сарын 25-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт зохион байгууллаа. Шалгалтад Хүдэр сумын сургуулийн захирал, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд шалгалт өгсөн хоёр иргэн тэнцжээ. Дээрх ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын нийт 39 ажлын байр зарлагдсан юм.  

Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ