Саудын Арабын прокурор Истанбулд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-29 16:33:34
twitter.com/Nyamkanmk

ИСТАНБУЛ. /Reuters/. Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг ахлагч Саудын Арабын улсын прокурор Истанбул хотноо хүрэлцэн ирлээ гэж Туркийн “Anadolu” агентлаг мэдээлжээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бямба гарагт мэдэгдэл хийхдээ, хоёр орны прокурор хоорондын яриа хэлэлцээнд бид өндөр ач холбогдол өгч байгаа гэдгээ дурдаад, гэхдээ тэдний уулзалт яг хэзээ болох нь тодорхойгүй байна гэжээ.


Саудын Арабын прокурор Истанбул хот дахь өөрийн улсын консулын газрыг шалгана гэж “Anadolu” агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ