Ахмад теннисчдийн нөхөрсөг тэмцээн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-30 21:08:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төвийн хойд бүсийн аймгуудын ахмадын II зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй ахмадын уламжлалт, нөхөрсөг тэмцээн Дархан-Уул аймагт боллоо.   

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн ахмад ширээний теннисчдийн нөхөрсөг тэмцээн Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газрын спорт зааланд амжилттай болжээ. Тэмцээнд нийт 16 эрэгтэй, 9 эмэгтэй тамирчид оролцсон байна. Ингээд тэмцээний багийн дүнгээр тэргүүн байранд Ч.Дагвадорж ахлагчтай Орхон аймаг тэргүүлж, Д.Энхтайван ахлагчтай Дархан-Уул аймаг, Р.Ганхуяг ахлагчтай Сэлэнгэ аймгийн ахмадын хороодын багууд тус тус удаалсан байна. Сэлэнгэ аймгийн баг н.Алимаа, Ж.Эрдэнэчимэг, Б.Энхтуяа, А.Ганболд, н.Пүрвээ, Б.Баттулга нарын спортын мастер тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж гутгаар байрт шалгарчээ. Төвийн хойд бүсийн аймгуудын ахмадын шатрын тэмцээнийг ирэх сард Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ