Хөвсгөлийн Эко мах Улаанбаатарын хэрэглэгчдэд хүрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-05 10:55:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг малын гоц халдварт өвчингүй эрүүл тайван бүс нутаг билээ. Тус аймагт хэрэгжиж байгаа Ногоон алт- малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр гарал үүслийн цахим мөшгих тогтолцоог нэвтрүүлж Цэцэрлэг,Цагаан- уул, Арбулаг сумдын малчид, хоршоод, сумдын мал эмнэлгийн нэгж, үндэсний үйлдвэр Хөвсгөл Мах Маркет үйлдвэртэй хамтран Эко махыг хэрэглэгчдэд Улаанбаатар хотын хэрэглэгчдэд Е-март худалдааны төв, Мах маркетын сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхэллээ.


Мөшгих тогтолцоог хөгжүүлэхийн тулд малыг ээмэгжүүлсэн байна. Ингэснээр ээмгэн дээрх чипээр дамжуулан тухайн малын эрүүл мэндийг цахим системд оруулж, иргэд эрүүл баталгаатай хүнсээр хэрэглээгээ хангаж,  үйлдвэрлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн түүхий эдийг  гарган авах боломж бүрдэх байгаа ажээ.


Ногоон алт төслийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд бэлчээр болон малын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлсний үр дүнд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл бэлчээрт бэлчсэн, эмийн үлдэгдэлгүй малын махыг  хэрэглэгчдэд нийлүүлж иргэдийг эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэж байгаа ач холбогдолтой ажээ.


 

Холбоотой мэдээ