Орхонтуул сум шинэ цэцэрлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-07 16:20:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум аймгийн төвөөс хамгийн алсад оршдог. Сумын төв болох Рашаант тосгонд тулгамдаж байгаа нэг асуудал нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмж. Энэ асуудлыг шийдвэрлэхээр 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгийг албаныхан улсын төсөвт багтааснаар ирэх онд шинэ цэцэрлэгтэй болох боломж бүрдэв.

Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Шинэчлэл инвест" ХХК шалгарч гэрээ байгуулж ирэх оны наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Компанийн захирал н.Алтанхуяг инженер техникийн зарим ажиллагсдын хамт тус суманд очиж энэ онд цэцэрлэгийн барилгын хашааг барих ажлаа эхэлжээ.

Орхонтуул сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Рашаант тосгонд шинээр цэцэрлэг байгуулж ашиглалтад оруулахаар тусгасан аж. Тус сум нийт 3672 хүн амтай 1008 өрхтэй бөгөөд Шар-Усны  I баг буюу Рашаант тосгондоо 1758 хүн ам, 468 өрхтэй. Нийт хүн амын 65.7 хувь нь сумын төвд амьдардаг бөгөөд сумын нийт хүн амын 56 хувь нь залуу болон дунд насныхан,  38 хувь нь хүүхэд аж.


 

Холбоотой мэдээ