11,7 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-10 19:48:14

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 13 тэрбум 300 сая төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулахаас 11 тэрбум 700 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Үүнээс 540 сая төгрөгийн хэмнэлт гарсан бол нэг тэрбум 60 сая төгрөгийн ажил гэрээ хийгдээгүй байна хэмээн энэ сарын эхээр болсон Оюунлаг Завханчууд хөтөлбөр болон 2018 онд зарлагдсан тендерүүдийн талаарх мэдээлэл, үнэлгээний хороонд ажилласан иргэнбайгуулагуудын уулзалтын үеэр танилцууллаа.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 заасны дагуу үнэлгээний хороонд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшил эсвэл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна гэсэн байдаг. Гэтэл 2018 онд зарлагдсан 60 тендэрийн үнэлгээний хороонд 10 төрийн бус байгуулагын төлөөлөл, 9 иргэн оролцсон байгаа нь иргэд, Иргэний нийгмийн байгууллагын оролцоог дутуу хангасан байна хэмээн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Иргэний нийгмийн байгууллагууд дүгнэжээ.

Завхан аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд хамтран аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсан Сайн эмчСайн багшОюунлаг Завханчууд хөтөлбөрүүдийг иргэдэд ил тод болгох чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, судалгааны ажил хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм. 

Дашрамд Завханы найман Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамтран сүүлийн нэг сарын хугацаанд нийт таван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг, дээрхи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, мэргэжилтнүүдийн тайлан мэдээллийг зургаан удаа иргэдэд явуулсан байна.  

Б.Мягмарсүрэн 


Холбоотой мэдээ