Ташкент хотод эхэлж буй Жудо бөхийн Гран при тэмцээнд манай жудочид хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-09 21:22:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Ташкент хотод өнөөдөр эхэлж байгаа Жудо бөхийн "Гран при" тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 11 жудоч хүч сорино. Тодруулбал, эрэгтэй төрөлд 60 кг жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг жинд Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг жинд С.Чинзориг, 81 кг жинд Н.Дагвасүрэн, +100 кг жинд Б.Тэмүүлэн нар барилдах бол эмэгтэй төрөлд 53 кг жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 63 кг жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг жинд Ш.Сэржмядаг нар хүч сорин барилдах юм. Тэмцээн энэ сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд 47 орны 352 жудоч өрсөлдөнө. Мөн АНЭУ-ын нэр дээр манай улсын жудоч Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ