Туркийн цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-10 09:56:05

АНКАРА. /ТАСС/. Туркийн зүүн өмнөд хэсгийн Хаккяри муж дахь цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас 25 цэргийн албан хаагч бэртэж гэмтсэн тухай тус улсын үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.


Бэртэж гэмтсэн цэргийн албан хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байгаагаас гадна өөр 7 хүнийг эрж хайх ажиллагааг явуулж байгаа аж. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай тус мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ